Ханиад эмчлэх хялбар арга

Хүйтний улирал эхэлсэнтэй холбоотой ханиад шуухинаа газар авч байна. Энэ нь хүний дархлаа суларсантай шууд хамааралтай. Дараах жоруудаас өөрт таалагдсныг сонгон дархлаагаа дэмжицгээе.

Ягаан байцаагаар хийсэн исгэлэн-чихэрлэг салат
Ягаан байцаанд хүний судасны ханын уян хатан байдлыг хариуцдаг антоциан хэмээх бодис их хэмжээгээр хадгалагддаг. Мөн ногоон байцаанаас илүү их С амин дэм агуулдаг байна. 
Орц: ягаан байцаа-0,5 кг, алим-2 ширхэг, цангис-тал аяга, элсэн чихэр-1 хоолны халбага, алимны цуу-2 хоолны халбага, оливийн тос-3 хоолны

Бэлдэх арга: 
-    Байцаагаа маш нарийн хэрчээд давс цацаж, 10 минут зөөлөртөл нь байлгана. Мөн буцлам халуун усанд хийж минут хэртэй байлгаж зөөллөж болно. 
-    Алимаа хальслаж, үрнээс нь салгаад том нүхтэй үрэгчээр үрж, байцаатайгаа холино. 
-    Масло, элсэн чихэр, алимны цуугаа холиод байцаа, алимны холимог дээрээ асгана. 
-    Тминээ мөн хийж өгнө.
-    Хамгийн сүүлд цангисаа хийгээд жимсээ бяцалчихгүй шиг нямбай хутгана.
Бүрсүүт жүрж, луувангийн салат

Орц: дунд зэргийн лууван -2 ширхэг, алим-2 ширхэг, бэрсүүт жүрж-1 ширхэг, зөгийн бал – 1 хоолны халбага, ургамлын тос -1 цайны халбага, хэдэн дусал нимбэгийн шүүс
Бэлдэх арга: Лууван, алимаа хальслаж цэвэрлэнэ. Алимаа том нүхтэй үрүүлээр үрээд, нимбэгийн шүүс цацаж өгнө. Ингэхдээ нимбэгний шүүсээ хурдан хийхгүй бол алим өнгөө алдаж амархан харлана. Луувангаа бас үрээд алимтайга холино. Дараа нь бэрсүүт жүржнийхээ хальсны тал хэсгийг нарийн үрүүлээр үрж авна. Улбар шар өнгө салатандаа оруулахын тулд шүү дээ. Харин дараа нь сэрсүүт жүржийнхээ шүүсийг шахаж аваад үрсэн хальс, зөгийн бал, маслотойгоо сайтар холиод салатаа амтална. Ингээд амтнууд бие биедээ уусан шингэтэл 10 минут байлгаад таваглана


Сэтгэгдэл үлдээх

Please note, comments must be approved before they are published