Сэвхийг хэрхэн гэрийн нөхцөлд арилгах вэ?

Сэвх нь төрөлхийн, олдмол гэж хоёр янз байна. Төрөлхийн сэвх гол төлөв төрсний дараа шууд гарахгүй ба аажимдаа ялангуяа сургуулийн насны хүүхдэд нүүр хүзүүний арьсан дээр тархмал жижиг, цоохор, цайвар хүрэн өнгөтэй гардаг. Хавар зуны улиралд нарны туяаны нөлөөнд тодорч өвлийн улиралд бүдгэрдэг. Энэ нь нас ахих тутам аажимдаа бүдгэрч арилна.

Олдмол сэвх голдуу эмэгтэйчүүдэд, ходоод гэдэс, элэг, цөс, өндгөвчний архаг үрэвсэл, дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагаатай холбоотой гарахаас гадна хавар зуны улиралд арьсны ил хэсэг нарны хэт нил ягаан туяаны зуны нөлөөгөөр нөсөө их ялгарсанаас том хэмжээгээр гарахаас гадна жирэмсэн үед сэвх гарч, төрсний дараа арилах ба заримдаа удаан хугацаагаар арилахгүй байх тал бий.

Олдмол сэвхийг хавар зун тодрохоос өмнө нарны хэт нил ягаан туяа, салхинаас хамгаалахын тулд өргөн хүрээтэй бүрх малгай өмсөх, сүүдрэвч барих гадагшаа  гарахын өмнө нүүрэндээ нарны туяанаас хамгаалах тосыг маш нимгэхэн түрхээд  энгэсэн тавина. Өдрийн тосыг түрхээд 20-30 минут болсоны дараа гадагш гарах нь зүйтэй.

Сэвхийг цайруулах, гуужуулах зорилгоор тараг, хоормог, шар ус, өргөст хэмхийн шүүсийг түрхэхээс гадна намар, өвлийн улиралд гоо заслын газарт хуулах эмчилгээ хийлгэж болно.

Гэрийн нөхцөлд хэрэглэж болох цайруулах үйлчилгээтэй шингэн түрхэц


1.    Хэдэн дусал нимбэгний шүүс, ус, шинэхэн өргөст хэмхийн шүүсийг адил хэмжээгээр хольж

2.    Гүзээлзгэнэ, хад жимсийг жижиглэн адил хэмжээгээр хольж

3.    Улаан лоолийн шүүсийг сүүтэй адил хэмжээгээр хольж

4.    Улаан лууванг үр жүжиглээд 1 хоолны халбага ургамлын тос хольж

5.    1 хоолны халбага цөцгий, нимбэгний шүүс 5-10 дусал 1 цайны халбага 3 хувийн устөрөгчийн хэт ислийн уусмалтай бэлдмэл

6.    Нимбэгний шүүс, цөцгийг адил хэмжээгээр хольж

7.    Багваахай цэцгийг зун түүж сүүдэр газар хатааж нунтагласан ургамлаас 2 хоолны халбагыг аяга, усанд хийж зөөлөн галаар буцалгаж идээшлүүлнэ. Энэ цэцгийн хандмалаар нүүрээ угааж байвал нүүрний сэвх бүдгэрч арилдаг.

8.    Нимбэгний шүүс, буцалсан ус 2ыг адил хэмжээтэй авч

9.    3% ын устөрөгчийн хэт ислээр нүүрний шугамын дагуу эргэлдэх хөдөлгөөнөөр арчих

Дээрх түрхэцүүдийг хэрэглэхээс гадна цайруулах бүрхэвчийг 15-20 минутаас илүүгүй хугацаагаар тавьсны дараа нимбэгний шүүс буюу 1-2% хоолны цуу 1 хоолны халбагыг аяга усанд хийж нүүрээ арчина.

Нимбэгний шүүстэй бүрхэвчийг хэрэглэхдээ нүд зовхиндоо хүргэхээс болгоомжилж, зовхи орчимд хуурай арьсанд хэрэглэдэг тосны аль нэгээр өглөө оройд нимгэн түрхэж зөөлрүүлнэ.

Ер нь аливаа сэвх нүүрэндээр гарах тохиолдолд зөвхөн хэсэг газар үйлчилгээ, эмчилгээ хийхээс гадна ходоод, гэдэс, элэг цөсний болон бусад эхтнүүдийн үйл ажиллагааг шинжлүүлэн зөвлөлгөө авч мэргэжлийн эмч нарт үзүүлж шалтгааныг арилгахаас гадна жимс жимсгэнэ, шүүс, чанар сайтай амархан шингэхүйц хоолыг тогтмол хэрэглэх нь зөв.

Сурталчилгаа: Танд Английн алдарт "Dear Body" брендийн бие арчилгааны иж бүрдлийг санал болгож байна. 


Сэтгэгдэл үлдээх

Please note, comments must be approved before they are published