Компьютерээс үүдсэн ядаргааг хэрхэн тайлах вэ?

Хүний хамгийн үнэтэй, юугаар ч орлуулашгүй үнэт эрхтэн бол нүд. Хүн төрөлхтөн компьютер, телевиз, планшет гэх мэт зүйлсийг бүтээснээрээ хөгжлийн хувьд асар хурдацтайгаар урагшилж, хөдөлмөрийн хөнгөвчилж байгаа ч үүнийг даган гарах хор хөнөөл нь их байна.

Та компьютерийн ард өдөржин сууснаараа ямар их ачаалал авч, эрүүл мэндэдээ хичнээн их хор хүргэж байгаагаа төсөөлдөг үү? Дэлгэц ямар байгаагаас үл шалтгаалан тэртээ тэргүй нүд их чилж ядардаг. Та хараагүй болох төдийгүй эрүүл мэндээ тэр чигт нь алдах аюултай, эрсдэлтэй алхам хийж байна гэдгээ төсөөлдөг ч үгүй байх. Эсвэл мэдэж байсан ч аюул одоохондоо нүүр тулаагүй байгаа болохоор тайван хандаж суугаа байх л даа. Ингээд эрүүл мэндээ, хараагаа хамгаалахын тулд компьютер дээр зөв ажиллахад баримтлах хэд хэдэн зарчмыг та бүхэнд санал болгоё.

  • Компьютерийн ард суусан хүний нүдний булчингууд их ядардаг. Гэрлийн урсгал нь нүдний торлогийг, өөрөөр хэлбэл нүдний арын гэрэл хүлээн авах хэсгийг цочроож байдаг аж.
  • Ажилдаа хэт их шамдсанаас хүн нүдээ цавчих нь багасч үүнээс болж нойр, ой санамж муудах, хоолны зуршил багасах, толгой өвдөх, хэт мэдрэмтгий болох гэх мэт зовиур илэрдэг байна.
  • Тиймээс суугаа эсвэл хэвтээ байдалд 5-7 минут нүдээ аньж алгаараа бага зэрэг дарж өгч нүдээ баруун зүүн тийш, диагональдах байдлаар сайн хөдөлгөөрэй. Ингэх нь таны компьютероос үүдсэн ядаргааг төгс тайлах болно.
  • Нүд хуурайших эмгэгээс сэргийлэхийн тулд 3-5 секунд тутам нүдээ анивчиж бай
  • Компьютер дээр ажиллаж байх үедээ амьсгалынхаа хэмнэлд онцгой анхаарал хандуул. Таны амьсгал жигдхэн байх ёстой бөгөөд огт түгжиж болохгүй.
  • Текстэн мэдээлэлтэй ажиллаж байх үед текстийн өнгө хар, арын суурь хананы өнгө цагаан байх хэрэгтэй. Баримтын харуулах хэмжээг 150 -с дээш хувиар томруул.
  • Удаан хугацаагаар компьютерийн ард сууж ажилладаг бол ажлын явцад ойролцоогоор 20-30 минут тутамд дэлгэцнээс харцаа холдуулж өрөөний хамгийн алслагдсан цэг рүү, бүр боломжтой бол цонхны цаана байх хол зүйл рүү шилжүүлэх нь илүү сайн.
  • Компьютер дээр ажиллаж байгаа өрөөнд цаг тутам салхи оруулж байх хэрэгтэй.

Сэтгэгдэл үлдээх

Please note, comments must be approved before they are published