Танд ямар эр хэрэгтэй вэ?

Та багадаа ямар тоглоомоор тоглох дуртай байв?

а) хүүхэлдэй -1
б) ээж, охин болж -1
в) хөвгүүдтэй байлдаж- 4
г) багийн тогломоор, би ахладаг байсан-4

Биеийн тамир, спорт гэж таны хувьд юу вэ?
а) би спортын эрсдэлтэй төрөлд дуртай -4
б)надад өрсөлдөх, хожих таалагддаг -4
в)спорт нь бие бялдрыг чийрэгжүүлэх, жинг хэвийн байлгахад зайлшгүй чухал - 2
г)би зүгээр л зугаалах дуртай -4

Та хувцаслалтад хэрхэн ханддаг вэ?
а) би алдартай дизайнеруудын загварлаг зүйлд дуртай-1
б)олны анхаарлыг татахуйц хувцасладаг -2
в)загварлаг боловч сонгодог хэв маягаар хувцаслахыг хичээдэг - 3
г) өөртөө тохирсон, биед таатайг нь сонгодог -4

Та хоол хийхдээ хэр вэ?
а) би баярын өдрүүдэд хийх хоолонд зориулж нэвтрүүлэг үзэж, жор судалдаг-1
б) энэ бол гэрийн эзэгтэйн хийх ёстой ажил-2
в) би хоол хийх, дургүй, хийдэг ч үгүй, гадуур хооллочихдог- 4
г) нөхөр нь гэртээ хоол хийсэн нь дээр гэж үздэг-4

Эрчүүдийн гол дутагдал....?
а) мөнгө олж чаддаггүй бол-2
б) гэрийн ажилд оролцдоггүй, залхуурах-1
в) хувиа хичээсэн, ойр дотныхондоо анхаарал тавьдаггүй- 1
г) муухай ааш-4

Нөхөрлөлийн хувьд..? 
а) хүүхэд байхаасаа л зөвхөн хөвгүүдтэй найзалсан, одоо ч тэр-4
б) надад эрэгтэй ч, эмэгтэй ч найз бий-3
в) би найз бүсгүйчүүдийнхээ нөхөрүүдтэй сайн харилцаатай байдаг- 2
г) надад эрэгтэй найз байдаггүй-4

Таны аав ..?
а) тэр миний хамгийн хайртай, хамгийн дотны хүн-1
б) тэр хатуу хүн, би ээжтэйгээ илүү дотно-2
в) ээжтэйгээ байнга зөрчилддөг байсан- 4
г) би эцэггүй өссөн-1

Таны хувьд төгс эр хүн гэж ?
а) тэр өндөр, сайхан төрхтэй, бусдад сэтгэгдэл төрүүлж чаддаг байх -4
б) хамгийн гол нь түүний дотоод мөн чанар, сэтгэл - 2
в) хамгийн гол нь тэр надад халамжтай, эелдэг ханддаг байх -1
г) тэр намайг гар дээрээ өргөөд явах тэнхээтэй байх /жинхэнэ утгаараа/-1

Та эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах асуудалд хэрхэн ханддаг вэ?
а) би үгээрээ ч үйлдлээрээ ч өөрийнхөө эрхийг хамгаалагч -4
б) зарчмын хувьд би үүнийг зөвшөөрдөг ч оролцоод байдаггүй–3
в) тэмцэх нь зөв ч эрэгтэй эмэгтэй хүмүүс амьдрал дээр эрх тэгш байдаггүй – 2
г) надад инээдтэй санагддаг–1

Гэр бүл дэх үүрэг хариуцлагыг хэрхэн хуваарилах вэ?
а) өрхийн тэргүүн бүх зүйлд түшиг тулгуур байх ёстой -1
б) гэр бүлийн хариуцлагыг адилхан үүрэх хэрэгтэй -3
в) нөхөр мөнгө олж ирнэ, гэр ахуй, хүүхдээ би аваад явж дөнгөнө - 1
г) –эр хүн эр хүнийхээ, эмэгтэй хүн эмэгтэй хүнийхээ ажлыг хариуцдаг байх-2

Албан тушаал ахих талаарх таны бодол?
а) миний хувьд нэг номерийн зүйл-4
б) эхнэр, нөхөр хоёр албан тушаалын төлөө адилхан тэмцэх эрхтэй –3
в)гэр бүлийнхээ төлөө би албан тушаалаа золиослож чадна, гэхдээ ажилдаа явна л даа – 2
г)эмэгтэй хүний хувьд гэр бүл бол хамгийн шилдэг албан тушаал–1

10 – 15 оноо
Танд хүслийг чинь биелүүлж, өөрийн дураар захирч байх “бирд” нөхөр хэрэгтэй. Нөхөртэйгээ учирснаараа та амьдралдаа алдсан мэт санагдаж болох юм. Үнэн хэрэгтээ ийм төрлийн эртэй л та яг тохирно. Та өөрөө үүнийг мэдрэх болно. Тиймээс “хаях” талаар бүү бод.
15 – 30 оноо
Таны хувьд эр хүний гадаад төрх, байр суурь чухал биш. Та хүний сэтгэлийг үнэлдэг. Таны эр царай муутай, нэр алдартай нэгэн биш байсан ч та түүнтэй байхдаа сэтгэл хангалуун, өөдрөг байх болно. Ийм эртэй байхдаа та өөрийгөө бүрэн хамгаалалтанд орсон гэж мэдрэнэ.

30-50 оноо
Танд түнш эр хэрэгтэй. Та түүнтэй эрх тэгш байхыг хүснэ. Бага зэрэг зөрчилдөөн гарахыг үгүйсгэхгүй. Зарим нь таны зөв, зарим нь түүний зөв байх болно. гэхдээ танай гэр бүл бат бөх, тогтвортой байх болно.
50-80 оноо
Та хүчтэй эмэгтэй. Та эрчүүдтэй харилцахдаа амаргүй байх болно. Та эр хүнийг өөрөөсөө хүчтэй, ухаантай, амжилттай байгаасай гэж хүснэ. Тийм эрийг л та хүндлэх болно. Гэхдээ ийм “нэр дэвшигч”-ийг олох маш хүнд. Олсон ч хамт амьдрахад хэрүүл маргаан ихтэй байж болзошгүй. Харин та илүү зөөлөн, эелдэг, гэр амьтай нэгэнтэй таарч тохирно. Ийм эрчүүдийг бүү алдаж явуул. Та хоёр биесийнхээ дутууг нөхөж амьдрах сайхан хос болох болно.

Сурталчилгаа: Selfcare брендийн 3 төрлийн шинэ шампунийг танд санал болгож байна. 


Сэтгэгдэл үлдээх

Please note, comments must be approved before they are published