Үрчлээнээс “татгалзая” бүсгүйчүүд ээ

Муудсан алим, жимсний хальс харлаж, үрчийж, хорчийсон харагддаг. Тэрэнтэй яг адил бидний арьс “муудаж” хөгшрөхөөрөө үрчлээтдэг билээ.Ийм цаг алдалгүй анхны шинж тэмдэг илэрч эхэлсэн даруйд арга хэмжээ авсан нь хожино. Эс бөгөөс танаас илүү хүч, илүү мөнгө шаардаж, сэтгэл санааны хувьд ч дарамт үүсгэх болно.

Үрчлээний эсрэг хамгийн зөв бөгөөд эрүүл шийдэл бол өөрийн гараар хийсэн натурал бигнүүр юм. Эдгээр маск нь нүүр, уруул, нүдний арьс арчилгааных болно.

Бигнүүр 1. Өндөг + нимбэг
Нэг ширхэг өндөгний цагаан дээр хагас нимбэгний шүүс нэмээд хурууны үзүүрээр давс цацаад сайтар холино.Нүүрэн дээрээ түрхээд 15-20 минутын дараа угаана.


Бигнүүр 2. Өндөг + гурил
Өндөгний шар эсвэл цагаан дээр 1 цайны халбага зөгийн бал, 1 хоолны халбага гурил нэмнэ.Бүгдийг сайтар хутгаад нүүр болон хүзүүн дээрээ түрхэнэ.15-20 минутын дараа бүлээн усаар угаана.


Бигнүүр 3. Лууван
Арилгасан лууванг маш жижиг болгож үрээд зутан болгоно. Зутангаа марлан дээр хэдэн давхар түрхээд нүдэн дээрээ түрхэнэ.15 минутын дараа аваад нүдээ цайгаар угаана.


Бигнүүр 4. Ээдэм + зөгийн бал
Цайны 3 халбага ээдэм дээр 2 цайны халбага зөгийн бал нэмээд холино. Тос шиг юм үүсэх ба үүнийгээ нүднийхээ доор түрхээд 25 минутын дараа сүүгээр арилгана.


Бигнүүр 5. Цөцгий +какао
Цөцгийн тосыг бага зэрэг халаагаад дээр нь цайны халбаганы тал хэртэй какао нэмж сайтар хутгана. Минут орчим буцалгаад, дараа нь хөргөн уруул дээрээ түрхээд 30 минут байлгана.Ингээд бүлээн усаар угаана. Мөн нүднийхээ доод талд цөцгий түрхээд 15 минутын дараа хүйтэн цайгаар угаах нь маш сайн.


Бигнүүр 6. Давсалсан өргөст хэмх
Духан дээр чинь үрчлээ үүссэн бол давсалсан өргөст хэмхээр маск тавина.Маскыг 15-20 минут тавиад голоос нь хоёр хажуу тийш арчих буюу бүлээн цэвэр усаар угаана.


Бигнүүр 7. Өндөгний цагаан уураг
Өндөгний цагааныг ялган ав. Эхний удаа духандаа түрхээд хатахаар нь ахиад түрх. Гуравдахь удаагаа давхарлан түрхсэний дараа бүлээн усаар угаана.Энэ арчилгааг нүүрэндээр үрчлээ гарсан үед ч гэсэн хэрэглэж болно.

Сурталчилгаа: Selfcare брендийн 3 төрлийн шинэ шампунийг танд санал болгож байна. Захиалах утас: 99170046


Сэтгэгдэл үлдээх

Please note, comments must be approved before they are published