Эрчүүдийг соронзон мэт татах аргуудаас

Эр хүний зүрх сэтгэлийг соронзон адил татахыг хүсдэггүй бүсгүй хүн гэж хаа байх вэ?. Гэтэл нэг хэсэг нь дурлалт залуугаа өөрийн болгох гэж толгойгоо гашилгаж байхад зарим нэгний араас эрчүүд амтат баланд дурласан зөгий шиг хошуурцгаадаг. Ялгаа нь юунд байна вэ? Эр хүний дотор эмээлтэй хазаартай морь багтдаг гэдэг бол эмэгтэй хүний дотор эмээл хазаартай морь эзэнтэйгээ багтдаг гэдэг шүү дээ. Бүсгүй та анхаарлаа наашаа хандуулаарай. Эр хүнийг дурлуулах олон арга байдаг гэнэ шүү. 

- Харцнаас бүх зүйл эхэлнэ. Таны харц нууцлаг бас илт өдөн дуудсан байх хэрэгтэй. Гэхдээ ингэх гэж байна гээд гөлрөөд байвал болохгүй. Харин тачаангуй харц шидлэ. 


- Гадсан өсгийтэй туфль эмэгтэй хүнийг тачаангуй, хөлийн шилбийг урт, гоолиг хээнцэр харагдуулдаг. Ийм хөл харсан эр хүн өөрийн эрхгүй анхаарах болно. 


- Юм болгон өөрийн гэсэн үнэртэй. Эмэгтэй хүн ч мөн адил. Энэ нь тэдэнд юугаар ч орлуулашгүй сексийн дур хүслийг өдөөж байдаг гэнэ шүү. 


- Намирсан, торгомсог үс эмэгтэй хүний гоо сайхан байгаагийн нэгэн илэрхийлэл. Тиймээс таалагдсан эр хүйстнээ татах ээлжит ов мэх бол сул асгарсан, мөрөө давсан үс юм.


- Бал бурам мэт булбарай зөөлөн уруулын амтыг мэдрэхийг хүсдэггүй эр хүн гэж үгүй. Бодоод үз дээ. Анжелина Жоли юугаараа алдартай билээ. Дээр нь бага зэргийг инээмсэглэл тодруулсан байхад эрчүүд нурж унана гэж мэд.


- Эрчүүдийн 80 хувь нь эмэгтэй хүний дотуур хувцсыг хараад сэрэл хөдөлдөг гэсэн судалгаа байдаг. Тиймээс бүсгүй та дотуур хувцасныхаа загвар материал, өнгөнд анхаарлаа заавал хандуулж байгаарай. Өнгөний хувьд улаан, хар өнгийг таалдаг гэсэн шүү. 


- Эрчүүд сайхан эмэгтэйг арчилгаа сайтай хумс, хуруугаар нь дүгнэдэг гэнэ. 


- Мөн уян зөөлөн, торгомсог арьс. Бүсгүйчүүдийн санааг зовоодог зүйлийн нэг бол яах аргагүй илүүдэл шар үс. Эрчүүд өөрсдөө сармагчнаас дутахааргүй үсэрхэг байсан ч хүүхнүүдийг ийм байхыг зөвшөөрдөггүй. 


- Будаагүй юм шиг харагдахаар будаж сурах хэрэгтэй. Хэт зузаан будаг хүүхнүүдийг яг л ший янгууны дууч эмс шиг харагдуулна. Бас эрчүүд нялууг байдалд дуртайг санаарай.


Сэтгэгдэл үлдээх

Please note, comments must be approved before they are published