Бүсгүйчүүдэд зориулсан хэвлийн булчин чангалах дасгал

Сэтгүүл дээр байнга залардаг гоё сайхан бие галбиртай оддын талаар ярих биш өөрсдөө тэдэн шиг болох цаг ирлээ бүсгүйчүүд ээ?

Гэхдээ таны үлгэр жишээ авч, түүн шиг болохыг хүсдэг одод байнгын дасгал хөдөлгөөний үр дүнд тийм сайхан биетэй байдаг гэдгийг санах нь чухал. Гэвч жирийн хүүхнүүд ажил төрөл, ар гэр гээд алдартнууд шиг байнга өөртөө анхаарал тавих цаг заваар хомс байдаг. Магадгүй тэдэнд харвингийнхаа ьалаар хэсэг зуур мартахад хүйтний улирал тус болдог байж мэдэх юм. Учир нь намар, өвлийн хатуу ширүүн нөхцөлд зузаан хувцас, дээл, өдөн, сөдөн куртканы цаана өнөөх “өөхөө” далдалчихдаг болохоор тэр. Ингээд л хавар болмогц гэнэт ухаан орсон мэт тэр ч фитнесс, энэ ч тураах тос, кофе гээд хошуурцгаадаг. Фитнес клубт явахад мөнгө их зарлагадахын дээр цаг их авна. Харин тураах тос, кофе нь үр дүн төдийлөн харагдахгүйн сацуу бие организмд хортой байх талтай. Тэгэхээр хамгийн эрүүл, энгийн бөгөөд зардал багатай арга бол гэрийн нөхцөлд үр дүн сайтай дасгал хөдөлгөөнийг тогтмол хийх юм. Үүний тулд танд сандал, жижиг туйван, фитнессийн резин байхад л хангалттай. Ингээд дараах зургуудаас хараад дасгалаа хийгээд байгаарай.


Сэтгэгдэл үлдээх

Please note, comments must be approved before they are published