Таны хүүхэд хоол идэхгүй байна уу?

Бага насны хүүхдүүд бие нь тааруу үедээ хоолонд дургүй болдог. Мөн зарим тохиолдолд шалтгаангүй хоолонд муу болж биднийг сандаргадаг.

Үе үехэн шалтгаангүй хоолонд муудсанд санаа зовох хэрэггүй. Харин энэ байдал олон хоног үргэлжилбэл эмчид хандах хэрэгтэй. Мөн загнаж хүчээр хоол идүүлэх гэж оролдолгүй яагаад идэхгүй байгааг нь асуух нь зөв. Таны хийсэн хоол таалагдахгүй байгаа бол зэмлэх, эмзэглэх хэрэггүй. Та илүү сайн тогооч болох гэж хичээх хэрэгтэй.  Түүнчлэн хүүхдийг багаас нь амттан идүүлж сургах нь дэмий.
Амттан ихээр идэх нь дасал болохоос гадна хоол идэх дуршлийг бууруулдаг. Харин үүний оронд жимс жимсгэнэ, сүү цагаан идээ хэрэглүүлж сурга. Хүүхэд хөхний сүүгээр хооллохоо больмогц олон төрлийн хүнс хэрэглэх хэрэгцээтэй тулгардаг. Мөн хооллож байхад нь яаруулж шавдуулах хэрэггүй. 
Мөн өсвөр насны охид жин барихын тулд хоол сойж эцэг эхийнхээ санааг зовоодог. Түүнд хоол сойх биш зөв хоолны дэглэмийн тухай ойлголтыг бий болгоорой.
Сурталчилгаа: Спиртийн агууламжгүй, бактерыг 99.99% устгах гар ариутгагч хөөсийг танд санал болгож байна. 
 .

Сэтгэгдэл үлдээх

Please note, comments must be approved before they are published