Ямар ч зарлагагүй гоо сайхны 8 арчилгаа

Хямрал эхэлсэн гээд гоо сайхандаа анхаарахаа болих гэж үү? Тэгвэл их мөнгө үрэлгүйгээр өөрийгөө арчлах дараах  аргууд байна.

1.    Нүүрний улайлтыг багасгах
Сүү ашигла. Нүүр чинь улайгаад байвал алчууранд сүү шингээгээд алчуураа нүүрэн дээрээ 10 минут байлга. Энэ арга арьсыг чинь тайвшруулж, улайлтыг багасгах болно.

2.    Цагаан шүдтэй болох
Шүд цагааруулах үйлчилгээ танаас төсөв их шаардана. Тэгэхээр бас нэг арга байна. Энэ бол үе үе хүнсний содоор шүдээ зайлж байх. Хэдэн удаа зайлсны дараа шүд чинь цайрч байгааг та олж харах болно. Түүнчлэн улаан тод өнгийн уруулын будаг шүдийг тод харагдуулдаг гэдгийг санаарай. 

3.    Нүдний эргэн тойрны хар хүрээг арилгах
Ядрахаар нүдний доод хэсэг харладаг. Харин үүнийг арилгах амархан арга бол дүрдэг цай. Цайгаа усанд дүрээд бага зэрэг усыг нь шавхаад нүдэн дээрээ тавиарай.

4.    Сормуусаа эргүүлэх
Сормуусаа дэрвэгэр болгомоор байна уу?  Тэгвэл үсний сэнсээр сормуус эргүүлэгчээ 15 секунд үлээчих. Сормуус илүү дэрвэгэр харагдах бө удаан хэлбэрээ хадгална.

5.    Нүүрээ цайруулах
Нүүрэндээ тараг түрхээд үз. Гурав дах удаагаас л үр дүн нь мэдэгдэх болно

6.    Гар хуурайших 
Хавар цагийг хэлэх үү, гар чинь хуурайшаад байна уу? Тэгвэл төмс чанасан усаа асгах гэж яараад хэрэггүй. Гараа дүрвэл булбарай зөөлөн болно.

7.    Шингэн хөмсөг
Хөмсөг чинь сэтгэлд нийцэхгүй, шингэн байна уу? Өглөө болгон шүлсээрээ норгоод үзээрэй. Удахгүй үр дүнгээ өгнө

Сэтгэгдэл үлдээх

Please note, comments must be approved before they are published